Хоёрдугаар сарын 6-21-нийг дуустал хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотноо коронавирусийн халдварын хэмжээ нэмэгдэж, нийтдээ 1817 тохиолдол албан ёсоор батлагдсан.

Сүүлийн өдрүүдэд өдөрт 25-35 тохиолдол нэмж бүртгэгдэн, халдварын 15 голомт үүссэн нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна гэж эрүүл мэндийн байгууллагаас үзжээ.

Иймд айсуй ирж буй сар шинийн баярыг угтаж ажээ. Нийслэлийн онцгой комиссоос энэ санал гарсан байна.

Нэмж ковидын эсрэг санал боловсруулах үүрэг бүхий судалгааны багаас хоёрдугаар сарын 6-наас 21-нийг дуустал 16 хоногийн хугацаанд "Бүх нийтийн бэлэн байдал" буюу өмнөх оны төгсгөлөөр авсан шиг хатуу хөл хорио тогтоох санал бэлтгэжээ. 

Үүнийгээ Улсын онцгой комисст танилцуулна. Эцсийн шийдвэрийг энэ долоо хоногийн баасан гарагт Засгийн газрын хуралдаанаар гаргана.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.