LIVE: А.Амбасэлмаа: Сонгинохайрхан дүүрэгт шинэ голомт үүслээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбалсэлмаа:

-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5433 иргэнд шинжилгээ хийхэд 35 иргэнээс халдвар илэрчээ. Уг 35 тохиолдлын хувьд ойрын хавьтагч нарын хоёрдогч хавьтагч нараас халдвар илэрч байна. 

Улаанбаатараас Сэлэнгэ аймаг руу ээлжийн ажилдаа явж байсан уул уурхайн компанийн ажилчдыг түргэвчилсэн оношлуураар оношлоход нэг хүнээс халдвар илэрсэн байна. 

Ажилчид 45 хүний суудалтай автобусаар явж байсан бөгөөд постон дээр хяналтын шинжилгээгээр халдвар илэрсэн тул баталгаажуулан шинжилгээ хийхэд, онош батлагдсан. .

Сүүлийн долоо хоногт халдварын тоо нэмэгдэж, байна. Эрсдэлийн үнэлгээ хийхэд нийслэлийн хэмжээний тархалт болсон гэдгийг дурдсан. Улаанбаатар хотод 10 гаруй голомтын 1000 гаруй иргэн ойрын хавьтагч бол хоёрдогч хавьтал 2000 гаруй иргэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.