Есөн иргэн дэглэм зөрчин гэрээсээ гарчээ
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг шалгахад есөн иргэн гэрээсээ гарсан зөрчил гаргасан байна.
Мөрөн сумын Засаг даргын 2021 оны А/7 дугаар захирамжийн дагуу коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, гэрийн тусгаарлалтад орсон иргэдийн хяналтыг чангатгах зорилгоор нэгдүгээр сарын 29-ний өдөр Мөрөн сумын 14 багийн баг зохион байгуулагчид, ЦГ, ОБГ, УЗХ-ны сайн дурын ажилчидтай хамтран эргүүл хяналтаар ажиллалаа.
Тус эргүүлээр гэрийн тусгаарлалтад байгаа 211 иргэний гэрээр халдвар хамгааллын дэглэм баримтлан хяналт шалгалтаар очиход есөн иргэн гэрээсээ гарсан зөрчил илэрсэн байна.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.