Дарханд 10 чиглэлийн ААН-үүдийн үйл ажиллагааг түр хязгаарлажээ

Covid-19-ийн тархалтыг богино хугацаанд дарж, ногоон бүс болсноо зарлаж, улмаар бүх үйл ажиллагааг хэвийн явуулж байсан Дархан-Уул аймагт дахин халдвар гарсантай холбоотойгоор фитнесс төвүүд болон зарим газруудын үйл ажиллагааг хязгаарлаад байна.

Дархан-Уул аймагт энэ сарын 26-27-ны шөнө Улаанбаатар Дархан чиглэлийн хүнс тээврийн жолоочийн PCR шинжилгээний хариу нь 48 цагаас хэтэрсэн байсан тул дахиж шинжилгээнд хамруулсан юм. Харамсалтай нь шинжилгээгээр тухайн жолоочоос Covid-19 илэрсэн. Түүнийг ахтайгаа цуг . Одоогоор ойрын хавьтал гэсэн 52 иргэнийг олж тогтоож, шинжилгээнд хамруулсан. Эхний шинжилгээгээр бүх хариу сөрөг гарсан байна.

Үүнээс огт олдоогүй 3 хүний хаяг, байршлыг тогтоохоор ажиллаж байна. 71 хүнийг тусгаарлан ажиглах байранд, 1 хүнийг гэрт нь тусгаарлаж PCR шинжилгээнд хамруулсан. Энэ сарын 18-ны өдрөөс хойш Улаанбаатараас Дарханд ирсэн 900 орчим иргэн байна. Үүнээс Орхон, Хонгор, Шарын гол сумдад байгаа иргэдийн PCR шинжилгээ бүгд сөрөг гарсан. 

ЭМЯ, ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжид үндэслэн дараах шийдвэрийг Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос гаргажээ: 

  • Дарханаас гарах болон сумдын хөдөлгөөнийг 7 хоног түр хязгаарлана.
  • Иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааг мөн хязгаарлана.
  • .
  • Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг үсчин, гоо сайхан, фитнесс, спорт заал, бүжгийн клуб, бүх төрлийн дугуйлан секц, иога, спинниг, түр сургалт, теннисс биллиард, халуун ус, саун бассейн, баар паба, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээг энэ сарын 29-нөөс 2 дугаар сарын 4-ний өдрийг дуустал түр хугацаагаар хязгаарлана.

143841715 870875000414684 4402652146142201500 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.