Ерөнхийлөгчийн сонгууль: АН, МАН-ын ана мана тулаан

УИХ-д суудалтай дөрвөн намаас дөрвөн нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боловч, үндсэндээ хоёр том нам блок болж, энэ хоёрын хооронд тоглолт явах нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, гол тулаан МАН, АН-ын хооронд өрнөнө.

МАХН болон ХҮН-уудын хувьд одоогоор лав бие даасан байдал харагдахгүй байгаа тул хоёр том намын бөөрөнд нэг нэгээрээ “хавчуулагдан”, хоморгонд нь сонгуульдах шинжтэй байна.

. УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд “Одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвших эрхгүй” хэмээн мэдэгддэг зэрэг нь МАН-ын бодлоготой яв цав нийлдэг.

Харин . МАХН-ын дэд дарга С.Ганбаатар Оюутолгойн гэрээг цуцалтал төв талбайд өлсгөлөн зарлана гэсэн нь үүний нэгээхэн илрэл юм.

. Ерөнхий сайд асан С.Батболд гэсэн нэг дүртэй орох нь ойлгомжтой болж байна.

Дүр гаргах нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хуучин арга нь. . Хууль зүйн сайд Ц.Нямдорж гэртээ зурагтгүй, түрээсийн байранд амьдардаг гэдэг домгийг уншигч та санаж байгаа байлгүй. Тэрээр энэ удаад С.Батболд гэдэг дүрийг сонгон авчээ. С.Батболдын хүү 600 мянган ам.долларын цаг зүүдэг гэж ярихаар Баянхонгорын хөгшчүүлийн ам ангайдаг байсан нь энэ удаад давтагдах болов уу.

Эрх баригч МАН-ын хувьд энэ удаагийн сонгуульд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг сойх нь тодорхой болчихлоо. Иймдээ ч сая Ерөнхий сайдаас огцорлоо. Ачаагаа авч, цохилтоос бултсан У.Хүрэлсүх хүндээс хөнгөн жинд илүү сайн тулалдах нь гарцаагүй.

.

Төгсгөлд нь хэлэхэд, Ерөнхийлөгчийн сонгууль он гаруут албан бусаар эхэлчихлээ. МАН, АН хоёр хэрхэн тулалдах, Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын “дайн” Үндсэн хууль цэц болон УИХ дээр хэрхэн өрнөх нь ард түмэнд гарцаагүй сонирхолтой, хамаатай болоод байна.

Оюутолгойн гэрээг сайжруулъя гэсэн Л.Оюун-Эрдэнэ үү, Оюутолгойн гэрээг цуцлах ёстой гэсэн Х.Баттулга уу?

Таны сонголт мэргэн байх болтугай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.