LIVE: БЗД-ийн 17 дугаар хорооны 11 мянган иргэн хөл хорионд оржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд өнөөдөр буюу 2020.01.14-ний 06:00 цагаас эхлэн 2020.01.16-ны 23:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаатай "Тэг зогсолт" буюу хязгаарлалт хийх шийдвэр гараад байгаа.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай А/08 дугаар захирамжийн дагуу "Тэг зогсолт" хийх хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сан, сайжруулсан түлш болуулах цэг, худаг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс бусад иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох аж.

Дээрх хугацаанд 17 дугаар хорооны 11  мянган иргэнийг шинжилгээнд бүрэн хамруулна. Тус хорооны Шар хадны эмнэлэг, Техникийн зах, Эмнэлгийн гудамж орчмын оршин суугчдаас халдвар нэмж бүртгэгдэж байгаа тул ийм арга хэмжээ аваад байгаа юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.