LIVE: Улаанбаатарт 13 хүнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1442 боллоо

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр улсын хэмжээнд 14, 216 сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Батлагдсан тохиолдол нь "Тэнүүн огоо" ХХК, гэр бүлийн дамжсан халдвар, "Мөнххада" ХХК, "Ачтан" эмнэлэгтэй холбоотой халдварууд байна. 

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,442 боллоо. Үүнээс 896 хүн эдгэрээд байгаа бол 535 хүн эмчлэгдэж байгаа юм.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн 260 нь ХӨСҮТ-д, 200 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа бол хүн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 7, Яармагийн 300 ортой эмнэлэгт 68 хүн байна. Нийслэл хотод 10 голомт бүртгэгдсэн үүнээс гурван голомтоос халдвар илэрч байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.