СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-29

БЗД-ийн голомтоос 36 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас Коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Өчигдөр 14,035 хүнд шинжилгээ хийснээс 38 хүнээс коронавирус илэрлээ. БЗД-ийн голомтоос 36 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Сувилагч хоёр, үйлчлэгч нэг, сахиур зургаа, өвчтөн дөрөв, гэр бүлийн хавьтал 17 бусад хавьтал хоёр байна. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгийн голомтод хавьтал болсон 682 хүнд гурав дахь давтан шинжилгээ хийсэн. Ингэхэд 15 хүнээс коронавирус илэрлээ. Гэр бүлийн хамааралтай 100 гаруй хүнд шинжилгээ хийхэд 17 хүнээс коронавирус илэрсэн.

БЗД-ийн голомтод гарсан халдварын тоо 226 боллоо. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 22, гэр бүлийн гишүүн 76, өвчтөн 91, сахиур 29, бусад хавьтлаас 8 хүн байгаа юм. 

ХӨСҮТ-ийн хавьтал болсон 126 хүнд давтан шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Батлагдсан хоёр тохиолдлын гэр бүлийн хавьтал гурван хүн, тухайн тасагт хамт ажилладаг нэг сувилагч юм. Улаанбаатар хотод сүүлийн 24 цагийн дотор батлагдсан тохиолдол 376 боллоо. 

Ингэснээр улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,175 болсон бол үүнээс 745 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 420 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 77, хөнгөн 334 байгаа" гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.