Коронавирусийн цар тахал Антарктидад хүрчээ

Коронавирусийн цар тахал Антарктид тивд бүртгэгдсэнээр халдвар дэлхийн бүх тивд хүрэв.

Харин тус тивд аливаа үйл ажиллагаа явуулдаг бусад улс орнууд халдварын тохиолдлын талаар хараахан мэдээлээгүй байгаа юм.

Антарктид дахь Чилийн "General Bernardo O'Higgins" судалгааны баазын 36 хүнээс халдвар илэрсэн гэж тус улсын арми даваа гарагт мэдэгдсэн бол мягмар гарагт Чилийн Биобио мужийн Эрүүл мэндийн сайд гэж мэдэгдсэн. Түүнчлэн тус улсын Агаарын цэргийн хүчний баазын энгийн ажилтнууд амьдардаг Лас Эстреллас тосгонд өөр нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

"Sergeant Aldea" хөлөг онгоцонд байсан гурван хүнээс өнгөрсөн долоо хоногт халдвар анх илэрсэн бөгөөд үүний дараагаар юм. Одоогоор халдварын эх үүсвэрийн талаар тодорхой мэдээлэл ил болоогүй байна.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.