СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-22

Хүн өөрөө мэдрэмтгий учраас хэн ч хэзээ ч халдвар авах эрсдэл үүсээд байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлд 13 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой халдвар юм байна.

Тус эмнэлэгт үүссэн халдварыг шинэ голомт хэмээн үзэж, нийслэл Улаанбаатар хотоос гадагшаа өвчлөлийг гаргахгүй байхын төлөө төрийн байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд бүгд ярилцаад 14 хоногийн хөл хорио тогтоосон.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Ер нь кластер өвчлөлөө нийт хүн амын дунд алдахгүй байхын төлөө хийж байгаа арга хэмжээ. Тэгэхээр энэ цар тахлын вирус хаана ч хэзээ ч явж байх эрсдэлтэй, . Тиймээс хүн болгон ойлгож, дор бүрдээ хичээж, маскаа зүүх, хүн хоорондын  зай барих, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байх, ах дүүсээрээ нийлж цуглахгүй байхыг иргэдээсээ хүсэж байна. Иргэд зөвлөмжийг маш сайн хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр маскгүй хүн явахгүй байгаа. Тиймээс энэ эрч хүчээ алдахгүй байхыг хичээж, БЗД-ийн дэгдэлтийг хяналтандаа авахын тулд тал талаасаа хичээж ажиллая хэмээв.

Түүнчлэн иргэд өөрсдийгөө халдвар авсныг мэдэхгүй, шинж тэмдэггүйгээр өвдсөн, нууц үедээ явж байгаад халдвар тараах эрсдэл үүсдэг тул баяр ёслолын өдрүүдэд бие биенийдээ зочлохгүй байхыг анхаарууллаа.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулсантай холбоотойгоор ард иргэд дэлгүүрт бөөгнөрөл үүсгэж байна.. Ийм учраас хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Гэтэл ийм цаг үед архи, согтууруулах ундаа их хэмжээгээр авах нь дархлааг унагаах эрсдэлтэй.

Дархлаа унах нь коронавирусийн халдварт өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн халдвар авсны дараа эмнэлгийн үйлчилгээ авахад удаан, биеийн байдал хүндрэх аюултай.

Иймээс архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь зүйтэй хэмээн зөвлөв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.