LIVE: БЗД-ийн эмнэлэгт шинээр 13 тохиолдол нэмэгдэж нийт 75 хүн халдварлаад байна
Улсын хэмжээнд 1006 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ
Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 21-нд нийт 12357 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнд коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: БЗД-ийн эмнэлгийн голомтоос 13 тохиолдол илэрсэн. Тодруулбал, эмнэлгийн ажилтан 2, сахиур 2, өвчтөн 4, гэр бүлийн хавьтал 5 хүнд халдвар илрээд байна.
Монгол Улсад коронавируст халдварын тоо 1006 болж, үүнээс 541 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байгаа аж.
Эмчилгээнд байгаа хүмүүсээс
- Хөнгөн-420
- Хүндэвтэр-29
- Хүнд-6
- Маш хүнд-1 хүн байгаа юм” хэмээлээ.
Бүртгэгдсэн халдварыг дүүргээр ангилвал
- Баянзүрх дүүрэгт 90
- Баянгол дүүрэгт 39
- Сүхбаатар дүүрэгт 27
- Сонгинохайрхан дүүрэгт 24
- Хан-Уул дүүрэгт 23
- Налайх дүүрэгт 1
- Багануур дүүрэгт 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.