СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-21

LIVE: 32 хүний шинжилгээнд коронавуирс илэрч, улсын хэмжээнд 993 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 5969 хүнд шинжилгээ хийхэд 32 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Дээрх 32 иргэний 31 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос нэг нь Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ.

. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 993 боллоо. Халдвар авсан 509 иргэн эдгэрээр байна. Өнөөдрийн байдлаар 475 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна.

Хэдийгээр БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт өвчтөнүүд эмчилгээ үйлчилгээ хийлгэж, халдвар авсан боловч тухайн өвчтөнүүдийн гэр нь нийслэлийн бүх дүүргүүдэд байрлалтай учраас энэ халдвар нэлээд өргөн хүрээтэй, том дэгдэлт гарсан гэж ойлгох хэрэгтэй. Ард иргэд халдвараас сэргийлэх хэрэгтэй. Учир нь халдварын голомт Улаанбаатар хотын хаана ч байж болох юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.