Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон коронавирус тусжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд коронавирусийн халдварын шинж тэмдгүүд илэрч эхэлсний дараа тэрээр пүрэв гарагийн өглөө шинжилгээ өгсөн бөгөөд түүний хариу "Эерэг" гарчээ.

Халдвар авснаа мэдсэнээсээ хойш хэдхэн цагийн дараа Ерөнхийлөгч Макрон төлөвлөсөн ёсоор дэлхийн ядуу буурай орнуудад Франц улсаас тусламж үзүүлэх тухай дугуй ширээний уулзалтад оролцсон хэдий ч биечлэн ирэхийн оронд цахимаар холбогдон, амны хаалт зүүн хуралдсан байна.

1000

Одоо тэрээр тус улсын үндэсний эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу долоо хоногийн турш өөрийгөө тусгаарлах аж. Харин

42 настай Макрон ажил үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх бөгөөд алсаас ажиллана гэж албан ёсны мэдэгдэлд дурджээ. Түүний эхнэр, 67 настай Брижит пүрэв гарагт мөн шинжилгээ өгсөн ба түүний хариу "Сөрөг" гарсан байна.

Эммануэль Макрон өнгөрсөн долоо хоногт олон улсын хэд хэдэн удирдагчтай уулзсан билээ. юм.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.