Танзани улс вакцины оронд эмийн ургамал хэрэглэнэ гэв

Дорнод Африкийн Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсын эрх баригчид коронавирусийн вакцин импортлох бодолгүй байгаа бөгөөд оронд нь орон нутгийн эмийн ургамал хэрэглэхээр судалж байгаагаа мэдэгджээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жеральд Чами орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа байна. Тэрээр олон улсын вакцинуудын хөгжүүлэлт хэтэрхий хурдацтай явагдсан бөгөөд тэдний үр дүнг турших явц хангалттай түвшинд хийгдээгүй гэж үзэж байгаа аж.

Танзани улсын цар тахлын талаарх хандлага хөрш зэргэлдээ Зүүн Африкийн орнуудтай зөрчилдөж байгаа ба сүүлийн үед эдгээр улсад халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.