Их Британид долоо хоног бүр 102 сая амны хаалт хаягдаж байна

Их Британид долоо хоног бүр 100 сая гаруй амны хаалт хаягдаж байгаа нь тогтоогдсон тул мэргэжилтнүүд иргэдийг дахин ашиглах боломжтой амны хаалт зүүхийг уриалж байна.

гэх судалгааг Хойд Лондоны Хог хаягдлын асуудал эрхэлсэн газраас гаргажээ. Мөн таван хүн тутмын нэг нь нэг удаагийн амны хаалтаа дахин боловсруулалтын хогийн саванд хийх ёстой гэж андуурдаг байна.

Хойд Лондоны хог хаягдлын асуудал эрхэлсэн газрын дарга Клир Клайд Лукс "Нэг удаагийн хуванцар материалын хэрэглээгээ бууруулахын тулд бидний гаргасан ахиц дэвшил цар тахлын үед нуран унах эрсдэлд ороод байна. Үүний гол буруутан бол нэг удаагийн амны хаалт. " хэмээн тэмдэглэжээ.

Түүнчлэн тус улсын хаягдал материал нөхөн сэргээх байгууламжуудад ердийн үеэс илүү их хэмжээний салфетка, нойтон арчуур ирж байгаа гэнэ. Мөн цар тахлын үеэр бусад нэг удаагийн хуванцрын хэрэглээ ч нэмэгджээ. 

Эх сурвалж: Sky News

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.