ЭМЯ: Монголд гэр бүлийн хүрээний халдвар их байна
Манай орны хувьд халдварын тархалт гэр бүлийн хүрээнд байна. Дэлхийд гэрбүлийн халдвар 10 индекстэй байгаа бол Монголд энэ тоо 10-66 хувьтай өндөр байгаа юм.
Ялангуяа хосууд нэг нэгнээсээ халдвар их авч байгаа юм. Харьцангуй хүүхдэд халдах нь бага байна гэсэн судалгаа байна. Тиймээс гэртээ ч зай барьж байхыг ЭМЯ-наас зөвлөлөө.
Гэр бүлийн хүрээнд халдвар тархах явдал манай улсын хувьд дэлхий дахинаас их байна. Халдвар агаар дусал, амьсгал, ахуйн хавьтал гэсэн замаар дамжиж байгаа. Гэртээ хоёр цаг тутамд агааржуулалт, агаарын солилцоо сайн хийхийг зөвлөв.
Мөн давс, сод, нимбэгний уусмалаар өдөрт 3 удаа хоолойгоо зайлж байх нь халдвараас хамгаалахад хэрэгтэйг анхаарууллаа. Автобус, машин, дэлгүүрийн лангуу зэрэг олон хүн дамжуулан хэрэглэдэг албан газрууд эрсдэл ихтэй тул аль болох ажилчдаа гэрээс нь ажиллуулж, үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.