Эсватинийн Ерөнхий сайд коронавирусээр нас баржээ

Африкийн сүүлчийн хэмжээгүй эрхт хаант засаглалтай улс болох Эсватинийн Вант Улсын Ерөнхий сайд Амброуз Дламини коронавирусийн халдвар аваад байсан бөгөөд өнгөрөгч ням гарагт Өмнөд Африкийн эмнэлэгт нас барсан болохыг Эсватинийн Засгийн газраас мэдэгджээ. 

Тэрээр арваннэгдүгээр сарын дундуур халдвар авснаа зарлан, биеийн байдал нь сайн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хэмээн мэдэгдэж байсан юм.

Улс төрд шинээр хөл тавьсан бизнесмен Дламини 2018 оны аравдугаар сард Ерөнхий сайдаар томилогджээ.  аж.

Тэгвэл Өмнөд Африкт байрладаг "Свазиландын эв нэгдлийн сүлжээ" нэртэй иргэний нийгмийн нэгдэл Эсватинийн Засгийн газрыг Ерөнхий сайд Амброуз Дламинийг эрүүл мэндийн илүү өндөр хөгжилтэй улс руу нүүлгэн шилжүүлж, тусгайлан харьцсан гэж буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.