СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-14

LIVE: Сэлэнгэ аймагт ойрын хавьтлын таван хүний давтан шинжилгээгээр халдвар илэрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ХӨСҮТ-ийн салбарт лабораторид нийт 8574 сорьцод шинжилгээ хийлээ. Сэлэнгэ аймагт батлагдсан ойрын хавьтлын гэр бүлийн таван хүнээс халдвар илэрлээ. Бусад халдварын голомтод шинэ тохиолдол батлагдаагүй. Ингээд дотоодын нийт халдвар 459, манай улсад бүртгэгдсэн халдвар нийт 912 болж үүнээс 384 иргэн эдгэрээд байна.

Халдвар авсан иргэдийн хувьд 2-4 хоногт эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна. Хуурай ханиалгах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, нусхайрах, үнэр амт мэдрэхгүй, булчин өвдөх, хоолны дуршил муудах, хавиргааг хөндүүрлэх, ядарч сулдах, суулгах, таталт өгөх, ухаан балардах шинж тэмдэг илэрч байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.