Коронавирусийн халдвар гарснаас хойш Японд улс ямар арга хэмжээ авсан талаар ЭМЯ-наас танилцуулав. Тус улс халдварын эсрэг амжилттай ажиллаж буй орнуудад тооцогдож байгаа аж.
Нийтийн хоол, үзвэр үйлчилгээний газруудад ухаалаг утсанд суурилсан тусгай аппликейшний тусламжтайгаар үйлчлүүлэгчдийн бүртгэлийг хийж буй нь тухайн үйлчилгээний газарт халдварын тохиолдол илэрвэл халдвар цааш дамжихаас богино хугацаанд сэргийлэх үүднээс тухайн газраар үйлчлүүлсэн бусад үйлчлүүлэгчдэд өөрийгөө хянах, хөдөлгөөнөө хязгаарлах талаар сэрэмжлүүлэг илгээх, шинжилгээнд цаг алдалгүй хамрагдах зэрэг давуу талуудыг олгож байна.
Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ард иргэддээ ухаалаг утсандаа Хавьтлыг баталгаажуулах аппликейшн COCOA -ийг суулгаж гадуур гарахдаа өөрийн аюулгүй байдлаа хангахыг уриалж байна. Халдварын батлагдсан тохиолдолтой ойролцоогоор 1 метрийн зайд 15 минут буюу түүнээс дээш хугацаанд ойрхон байсан эсэхийг Хавьтлыг баталгаажуулах аппликейшн COCOA илрүүлэх ажээ.
Тэд зөвхөн голомт дагасан шинжилгээг авсан. Бүх хүнээс шинжилгээ авахыг урьтал болгоогүй. Учир нь та тухайн мөчид халдваргүй гэсэн хариу гарлаа ч 30 минутын дараа олон нийтийн газраар явж байгаад халдвар авах эрсдэлтэйг анхааруулсан. Иймд амны хаалтаа байнга зүүх нь илүү баталгаатай гэдгийг олон нийтдээ уриалжээ. Мөн агааргүй орчинд байхгүй байх, олон нийтийн газраар явалгүй, хүн хоорондын зай баримтлахыг хатуу анхааруулсан ЗС зарчмыг бүх нийтээрээ мөрдөж байгаа юм байна.
Хүн бүр дотоод, гадаад орчинд амны хаалт зүүх хэрэгтэй. Энэ нь цаашид тархалтыг нэмэхгүй байхад чухал. Бид аюултай орчинд байгаа шүү.