LIVE: Улаанбаатарт таван тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 898 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 9-нд нийт 21 470 хүнд шинжилгээ хийсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Улаанбаатарт таван тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний дөрөв нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн. Нэг хүн нь ХӨСҮТ-ийн сувилагч байна. 

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 447 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

  • Улаанбаатарт 132
  • Сэлэнгэ аймагт 207
  • Орхон аймагт 25
  • Дархан-Уул аймагт 45
  • Дорноговь аймагт 31
  • Говьсүмбэр аймагт 4
  • Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 898, эдгэрсэн 384 байна. Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 505 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 84, хөнгөн 415 хүн эмчлэгдэж байна” гэв.

130854055 1203182736763773 3752537175455183207 o

130732767 1203182730097107 3950077387531725656 o

130604437 1203182740097106 1824157387915853387 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.