Испанийн амьтны хүрээлэнгийн дөрвөн арслангаас коронавирус илэрчээ

Испанийн Барселона хотын амьтны хүрээлэнгийн дөрвөн арслангаас коронавирусийн халдвар илэрсэн гэж албаныхан мэдээлжээ.

Зала, Нима, Рун Рун нэртэй 16 настай гурван эрслэн болон дөрвөн настай эрэгчин Киумбэ нарт "Ковид-19"-ийн халдварын бага зэргийн шинж тэмдэг илэрснийг анзаарсан амьтан арчлагчид тэднийг шинжилгээнд хамруулсан байна. 

Энэ нь дэлхийн амьтны хүрээлэнгийн муурын төрлийн араатанд коронавирусийн халдвар илэрсэн хоёр дахь тохиолдол болж байгаа юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сард өвчилсөн эдгээр амьтад одоо бүгд бүрэн эдгэрсэн байна.

Барселонагийн Мал эмнэлгийн алба Нью-Йорк дахь мэргэжил нэгтнүүдтэйгээ холбоо барин, амьтны хүрээлэнд гараад буй халдварын тархалтыг хэрхэн хянах талаар зөвлөгөө авчээ.

Эх сурвалж: Sky News

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.