LIVE: Улсын хэмжээнд халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, эмчилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. (2020.12.08, 11:0 цаг)

Арванхоёрдугаар сарын 7-нд буюу өчигдөр холбогдох лабораториудад 27488 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Энэ нь Сэлэнгэ аймаг дахь халдвартай иргэний ойрын хавьтлын хүн байжээ.

ХӨСҮТ-п хүнд нэг, хүндэвтэр 67 иргэн байна. Цэргийн төв эмнэлэгт маш хүнд хоёр иргэн байсны нэгнийх нь биеийн байдал сайжирсан байгаа. Сэлэнгэ аймгийн эмнэлэгт есөн хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал сайн байна.  гэдгийг  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу халдвараар өвчилсөн хүмүүсийг эмчилж байгаа. Халдвар авсан нийт 384 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарч байна. Эдгэрээд гарсан хүмүс эргэж халдвар илэрсэн тохиолдол байхгүй. Эдгэрсэн хүмүүсийн 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байсан тул хурдан эдгэрсэн байгаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.