Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын өнгөрсөн сарын 24-ны тушаалаар Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах арга хэмжээг энэ сарын 01-нээс эхлүүлсэн билээ.
Өчигдрийн байдлаар хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос орон нутаг руу нийт 15,072 зорчигч (арванхоёрдугаар сарын 01-нд 19 чиглэлд 78 тээврийн хэрэгслээр 2,580 зорчигч, 02-нд 14 чиглэлд 101 тээврийн хэрэгслээр 3,587 зорчигч, 03-нд 14 чиглэлд 90 тээврийн хэрэгслээр 3,174 зорчигч, 04-нд 15 чиглэлд 83 тээврийн хэрэгслээр 2,916 зорчигч, 05-нд 14 чиглэлд 80 тээврийн хэрэгслээр 2,815 зорчигч) зорчсон байна.
Харин орон нутгаас нийслэл рүү 3,527 зорчигч (арванхоёрдугаар сарын 01-нд 12 чиглэлээс 22 тээврийн хэрэгслээр 478 зорчигч, 02-нд 16 чиглэлээс 46 тээврийн хэрэгслээр 1,177 зорчигч, 03-нд 14 чиглэлээс 41 тээврийн хэрэгслээр 905 зорчигч, 04-нд 14 чиглэлээс 39 тээврийн хэрэгслээр 552 зорчигч, 05-нд 14 чиглэлээс 50 тээврийн хэрэгслээр 415 зорчигч) зорчжээ.
Хувийн тээврийн хэрэгслээр нийслэлээс орон нутаг руу 5,953 зорчиг 2,088 тээврийн хэрэгслээр, орон нутгаас нийслэл рүү 4,446 зорчигч 1,792 тээврийн хэрэгслээр зорчсон байна.
Нислэгийн мэдээллээр Улаанбаатараас орон нутаг руу нийт 516 зорчигч (арванхоёрдугаар сарын 04-нд гурван чиглэлд 273 зорчигч, 05-нд дөрвөн чиглэлд 243 зорчигч), орон нутгаас Улаанбаатар руу нийт 233 зорчигч (арванхоёрдугаар сарын 04-нд хоёр чиглэлээс 69 зорчигч, 05-нд дөрвөн чиглэлээс 164 зорчигч) зорчжээ.
Нийслэлийн гурван авто буудлаас хот хоорондын тээвэрлэлт хийгдэж дууссаны дараа тогтмол ариутгал хийгдэж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ