Дотуур байрнаас гадуур амьдарч буй МУИС-ийн оюутнуудыг өнөөдрөөс шинжилгээнд хамруулна

Оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй бүх аймаг руу буцах МУИС-ийн оюутнуудыг 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 08.00 цагаас эхлэн PCR шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн байна.

shinjilgee

Анхаарах зүйлс

2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 08.00 цагаас эхлэн зөвхөн оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдана. /Хуваарийн дагуу 2020.12.05-ны өдөр МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдах бол бусад өдрүүдэд өөр сургууль хуваарьтай тул МУИС-ийн оюутан хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу./

Оюутнууд дээрх байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө үү. Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг анхааруулж байна.

Жич: Оюутны байранд амьдарч буй оюутнуудын шинжилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд хуваарийг тодорхой болмогц зарлана. 

МУИС-ийн Захиргаа

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.