Коронавирусийн голомт илэрсэн зургаан аймаг руу буцах иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэлнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавирусийн голомт албан ёсоор бүртгэгдсэн зургаан аймаг руу буцах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс www.119.mn сайтаар бүртгэж эхэлнэ гэдгийг ЗТХЯ-ны ТНБД С.Батболд хэллээ.

Ингэснээр дээрх аймгаас Улаанбаатар хотод ирж гацсан иргэд www.119.mn сайт руу орж бүртгэлээ хийлгээд улмаар коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан тохиолдолд шат дараатайгаар нутаг буцах боломж бүрдлээ.

Улсын онцгой комиссоос коронавирусийн шинжилгээнд хамрагдсан иргэдийн шинжилгээний хариуг тэр дор нь эзэд рүү илгээдэг аппликэйшнийг хөгжүүлж байгаа бөгөөд тун удахгүй хэрэглээнд туршилтаар нэвтрүүлэх юм байна.

Коронавирусийн голомт илэрсэн аймгуудын нэрс:

  1. Сэлэнгэ
  2. Дархан-Уул
  3. Дорноговь
  4. Орхон
  5. Говьсүмбэр
  6. Архангай

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.