ЭМЯ: Орон нутаг руу зорчих иргэд шинжилгээний хариугаа үзүүлээд постоор шууд гарна
ЭМЯ-аас шуурхай мэдээлэл хийлээ.
УБ хотод ирээд орон нутаг руу явж чадалгүй саатсан иргэдийг орон нутаг руу нь зорчуулах ажиллагаа 2020 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн явагдаж байна. 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлээд программ гацсантай холбоотойгоор 29,30,31-ны өдрүүд, мөн 12 дугаар сарын нэгний өдөр 119.mn вэбсайт руу орж бүртгүүлж, тэднээс хариугаа авахаар хүлээж байсан иргэдэд хүндрэл учирч эхэлсэн.
Вэбсайт гацсан тул үүрэн телефоны компаниудтай хамтарч мсж-ээр хариу илгээх шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар дээрх өдрүүдэд шинжилгээ өгсөн иргэдийн хариу бүрэн гарч, цагдаагийн постууд дээр ажиллаж байгаа албан хаагчдад очсон. Иргэний үнэмлэхний QR кодоо уншуулаад гарахад бэлэн болсон. Гэвч орон нутаг руу зорчих гэсэн иргэд цагдаагийн пост дээр очиход иргэний үнэмлэхний QR код уншихгүй байна гэсэн гомдол ихээр гарлаа.
2020 оны 11 дүгээр сарын 29,30,31-ны өдөр, мөн 12 дугаар сарын нэгний өдөр шинжилгээ өгсөн иргэдийн хариу бүгд сөрөг гарсан. Иймд ЭМЯ-аас цагдаагийн дарга нарт албан тоот хүргүүллээ. Агуулга нь: Гацсан иргэдийг УБ хотоос 48-72 цагийн дотор орон нутагт нь шууд зорчуулья. Иргэн бүртгүүлээгүй, шинжилгээ аваагүй байвал зорчуулах боломжгүй.
Иймд иргэн та "шинжилгээ сөрөг гарсан" гэсэн мсж-ээ цагдаагийн постууд дээр очоод уншуулахад шууд гаргана.
Түүнээс Улаанбаатар хотоос бүртгүүлээгүй, шинжилгээ хийлгээгүй иргэд орон нутаг руу зорчихгүй. 0-12 насны хүүхдийг эцэг эхийн шинжилгээнд үндэслэн шинжилгээ авалгүй гаргана. Хүнд дайх, асран хамгаалагчгүй тохиолдолд тухайн хүүхдээс шинжилгээ авна.
Иргэддээ анхааруулахад иргэний үнэмлэхээ зайлшгүй авч очно шүү гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.