БИЧЛЭГ: У.Хүрэлсүх: Бид цаасан мөнгө хэвлэж ард түмэн, эдийн засгаа хорлож чадахгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сайжруулсан түлшний үнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 50 хувиар бууруулах тогтоолыг баталлаа. Үүнтэй холбогдуулж Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийв.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Улаанбаатар хотод 220 мянган айл гал түлж амьдарч байна. Оюутнууд болон орон нутгаас өвөлжих гэж ирдэг хүмүүс нэмэгдэхээр 240-250 мянган өрх болж байгаа. Энэ өрхүүдээ сайн түлшээр хангахын тулд Засгийн газар ирэх оны 4 сарын 1 хүртэл сайжруулсан түлшний үнийг 50 хувиар бууруулахаар шийдвэрлэлээ. Уг нь сайжруулсан түлш хямд байгаа шүү. Бид өмнө нь нэг тонн Налайх, Багануурын нүүрсийг 180-220 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан.
Энэ бол бидний хийж чадах зүйл. Бидний боломж хязгаарлагдмал байна. Мөнгө тараа гээд байгаа. Боломж нь байвал ард түмнээсээ харамлах юм байхгүй. Эсвэл цаасан мөнгө хэвлээд тараах юм уу?! 2012-16 онд найман их наяд төгрөгийг хэвлэж тараасан. Үүнээс бол юмны үнэ өссөн. Энэ бол ард түмэн, цаашилбал эдийн засгаа хорлож байгаа хэрэг. Бид ийм зүйл хийхгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.