Тэтгэвэр, тэтгэмж өнөөдрөөс олгож эхэллээ

Өнөөдөр нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж олгож эхэллээ.

Нийт 446.4 мянган иргэнд 185 тэрбум төгрөгийн шилжүүлгийг 6 банкаар дамжуулан гүйцэтгэж байна.
Тэтгэвэр тэтгэмж авах иргэдийн аймаг орон нутагт 58.6 хувь нь, 41.4 мянга нь Нийслэлд оршин суугчид байна. 

Тэтгэвэр, тэтгэмж олгож байгаатай холбогдуулан тэтгэврээ авах гэсэн ахмадууд банкин дээр багагүй дараалал үүсгэжээ. 

127906854 3805983159426181 334645529687988516 o

128641378 3805983406092823 8986243002408390356 o

Мөн тэтгэвэр, тэтгэмж авдаг иргэдийн 100 мянган хүлээн авагч нь банкны картгүй тул банкуудтайгаа хамтран дансжуулж картжуулах ажил зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 32.1 мянган карт хэвлүүлж түгээлт хийгджээ. 

Одоо иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй, эмх замбараагүй байдал үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэм сахиулж иргэдэд үйлчлэхэд банкууд болон хүчний байгууллага, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран Хөдөлмөр халамжийн хэлтсийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.