Архангай аймгийн Ихтамир, Батцэнгэл сумдад хатуу хөл хорио тогтоолоо

Коронавирусийн батлагдсан хоёр тохиолдол Архангай аймгийн Ихтамир, Батцэнгэл сумдад гарсантай холбоотойгоор тус аймгийн Засаг дарга Д.Золжаргал дээрх сумдад хатуу хөл хорио тогтоох захирамжийг өчигдөр гаргажээ.

Хатуу хөл хориог арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг хүртэл гурав хоногийн турш мөрдөх бөгөөд энэ хугацаанд бүх төрлийн үйлчилгээнээс гадна шатахуун түгээгүүр, хүнсний дэлгүүрүүд хүртэл ажиллах болохгүй хэмээн уг захирамжид зааж өгчээ.

Архангай аймагт коронавирусийн халдвар илэрсэн хүний хувьд хүнс тээврийн жолоочийн байсан бөгөөд хүүгийнхээ хамт  PCR шинжилгээнд хамрагдсан вирусийн халдвар илэрсэн хэмээн тус аймгийн онцгой комиссоос мэдээлсэн юм.

127141354 1011979345980510 3225305379930091162 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.