Орон нутаг руу явах иргэдэд шинжилгээ хийх нийслэлийн 20 цэг

УОК Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тушаал гарган “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг батлаад байна.

.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал: " Орон нутаг руу буцах иргэдээс шинжилгээ авах 20 цэгийг зохион байгуулаад байна. Шинжилгээ өгөх иргэд дүүрэг, хорооны хаягаа хийхэд энэ байршлууд гарч ирнэ. Ингээд PCR шинжилгээний аргаар өгнө. Хариу нь 6-8 цагийн дараа гарна.  

Шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дараа орон нутагтаа очсон байх ёстой.

Шинжилгээний хариугаа, QR кодтойгоо аваад суух унаандаа орно. 85 мянган хүнд шинжилгээ хийнэ гэдэг амаргүй. Гэхдээ бид бүгдэд нь шинжилгээ хийнэ. гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.