НОК хөл хориог сунгах чигтэй байна
Нийслэлийн онцгой комисс /НОК/яг одоо НЗДТГ-т хуралдаж байна. Хэд хэдэн асуудал хэлэлцэж байгаагийн хамгийн чухал нь хатуу хөл хориог сунгах эсэх юм.
ДЭМБ-аас дотоодод дэгдсэн цар тахлын ойрын болон дам хавьтлыг бүрэн тогтоож дуусаагүй, эрэн сурвалжлах, тусгаарлах ажил үргэлжилсээр байгаа учир хөл хориог сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Энэхүү зөвлөмжийг НОК хүлээн авах чигтэй байна хэмээн эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.