TREND LIVE: Ай даа жолооч ах минь дээ
"Энхсаран" сувилалд хэвтэж, цар тахлын нэгэн голомтоор бүртгэгдээд байгаа олон улсын тээврийн жолооч Д-тэй холбоотой нэгэн зохиомол дуу өнөөдөр цахим орчинд вирус адил тархаж байна. Тэрээр "Хар сарнай" хамтлагийн "Миний захиа" дуунд үг зохиож ийнхүү дуулжээ. Энэхүү дуунд:
Хятад улсаас гаралтай
Ковид арван ес вирусийг
Дотроо алдсан тохиолдлуудын
Дугаар номер нэг шүү
Дахилт: Ай даа жолооч ах минь дээ
Нууцаа битгий нуугаач дээ
Хэнтэй уулзсанаа хэлээч дээ
Хаагуур явснаа яриач дээ
Гэрийн дэглэмээ сахисан бол
Улсаараа юу гэж хохирох вэ дээ
"Хархан нүдэн"-г үзээгүй бол
Хотоороо юу гэж хохирох вэ дээ
Дахилт:
Одоо ч гэсэн оройтоогүй
Олуулаа ч гэсэн дэглэмээ сахицгаая аа
Гараа угааж, маскаа зүүгээд
Хорт вирусээс сэргийлцгээе ээ
Дахилт:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.