СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТЦА: Яармагийн замд 14 ширхэг гэрэл ойлгогч макет байршууллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Он гарснаас хойш 10 орчим хүүхэд замын хөдөлгөөнд явган оролцож байхдаа осолд өртөж амиа алдсан харамсалтай тоо бий. Тэдний нэг нь Яармагийн зам дээр гарцаар гарч яваад мөргүүлсэн тохиолдол юм. 

Яармагийн гэж нэрлэж заншсан тус зам дээр жолооч нар хурд хэтрүүлэх нь их байдаг. Тээврийн цагдаагийн албанаас хүүхэд замын хөдөлгөөнд их оролцдог Яармагийн 8 цэгт 14 макетийг байршуулжээ. 

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй зорчих хэсгийн, зохицуулдаггүй гарцаар хүүхэд гарч байгааг жолооч нарт анхааруулах зорилгоор  зам дагуу тавигдсан эдгээр макет нь гэрэл ойлгогч цацруулагчтай. Ингэснээр шөнө оройн цагаар өнгөрөх жолооч нарт гарц байгааг мэдэгдэж байгаа хэрэг юм. 

Хүүхэд багачууддаа зам тавьж өгч замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой жолооч нараа

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.