СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Согтуугаар автомашин жолоодож гурван автомашин мөргөн нэг иргэн амь насаа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

2020 оны эхний 10 сарын байдлаар 23791 согтуугаар жолоо барьсан зөрчил гарчээ.

Он гарснаар 365 хүн зам тээврийн ослоор амь насаа алдсаны 87 нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байсан

. Мөн явган зорчигч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд их өртөж байгаа. 

Өчигдөр шөнө буюу 11 сарын 04-нд СХД, Толгойтын зам, Арвайн үндэс худалдааны төвийн хойд зам дээр 22 настай иргэн согтуугаар автомашин жолоодож яваад гурван автомашин мөргөсөн. Энэ ослын үеэр нэг иргэний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Согтуугаар жолоо барьж яваад гаргах ослын тоо буурахгүй байна. Иргэд та бүхнийг анхааарал сэрэмжтэй, хариуцлагатай байхыг уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.