Шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан уу
Улсын онцгой комисс сая Төрийн ордонд хуралдаж, гаргасан шийдвэрийнхээ талаар Шадар сайд Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг он дуустал буюу 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгасантай холбоотойгоор Шинэ жил тэмдэглэх үү гэдэг асуултыг сэтгүүлч асуулаа. Энэ асуултад Шадар сайд Я.Содбаатар:
-Наймдугаар сарын 1-нээс хойш онцгой байдлын дэглэмийг шат дараалан бууруулж байгаа. Одоогоор манай улсад хориглосон үйлчилгээ алга. Шинэ жилийг тэмдэглэхгүй байх шийдвэр УОК дээр гараагүй. Гэхдээ энэ үеэр хөл хөдөлгөөн ихэсдэг, эрсдэл өндөр гэсэн зүйл яригдсан. Шинэ жил тэмдэглэх эсэх шийдвэр орон нутгийн УОК-ын гаргах шийдвэр гэсэн хариулт өглөө.
Өөрөөр хэлбэл, УОК дээр одоогоор Шинэ жилийн арга хэмжээг хориглосон шийдвэр гараагүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.