“Зүрхэнд хүрсэн хүүхдийн өгүүллэгүүд” ном болон хэвлэгдэнэ
МЗЭ-ийн түүхт 90-ийн жилийн ойн ажлын хүрээнд МЗЭ-ийн Хүүрнэл Зохиолын Үндэсний Төв болон Зүрхэнд хүрсэн өгүүллэгүүд ФБ групп хамтран “Зүрхэнд хүрсэн хүүхдийн өгүүллэгүүд” уралдаан зарлаж буй. Зохиолын сэдэв чөлөөтэй байх уг уралдааны бүтээлийг 03-аас 10 насны хүүхдэд зориулсан байх гэнэ.

Уралдаанд оролцогч нь урьд өмнө хэвлэгдэж байгаагүй нэгээс гурван шинэ бүтээлээр оролцоно. Оролцогчдын бүтээлийг энэ сарын 30 өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авах аж. Уралдаанд өгөх бүтээлээ “Зүрхэнд хүрсэн өгүүллэгүүд” группын админ, зохиолч Соёлтын Баярсайханд илгээхээс гадна МЗЭ-н байрны 206 тоотод хэвлэмэл эхийг өөрийн биеэр хүргэж өгч болно. Уралдаан оролцогчдын бүтээлүүдийг ном болон хэвлүүлэх юм.

Тэргүүн байр-500.000 төгрөг
Дэд байр-300.000 төгрөг
Гутгаар байр-200.000 төгрөг
Тусгай байр-хоёр хүн тус бүр 100.000 төгрөг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.