Эхлэлээс холдож чадаагүй төгсгөл байсныг ухаарсан...

 

Гэгээн хайрын сэдэвт яруу найргийн “Цагаан-Уул 2018” наадам өнгөрсөн баасан гаригт  болж өндөрлөсөн. Монголын Залуучуудын Холбооноос .

Tsagaan uul2

Үүлс сэмрэхийг хараад л салхинд дургүй хүрдэг

Залуу найрагчдын уран бүтээлийн чансааг чамгүй шалгадаг .

Tsagaan uul naadam 3 bairiin ezen1

Сонирхуулахад МЗХ-ноос .

Tsagaan uul naadam 2 bairiin ezen

 “Цагаан Уул 2018” наадмын тэргүүн байрт шалгарсан Балдоржийн Алтанхуяг шүлэг

...Борооны чийгтэй адилхан чиний үнэр 
Сэтгэлийг минь өөртөө цонх шиг татдаг
Болжморууд нойтон далавчаараа дусал хэрчин нисэх шиг
Бодол бүрээ уран суухуйд чиний тухай дурсамжууд арилдаг

Одоо надад үлдсэн ганц хайрцаг янжуур
Охидод уншсан шүлгийн мөрүүдээс ч үнэтэй санагдах
Эл хульхан гудамжаар ус туучин алхахуй 
Амар амгалан ганцаардлыг мэдэрнэм

Харанхуйн тухай цог шиг төсөөллийг минь гартаа атгаад
Хаа нэгтээ гүйж яваа жаахан минь 
Үзэсгэлэн гоо дотор чинь уй гуниг нуугддаг
Үүлс сэмрэхийг хараад л салхинд дургүй хүрдэг

Хагацалд цоо дүрүүлсэн шөнийг цолмон од сорох мөчид
Харцны чинь хүүхэн хараа томрохыг үзээд худлаа гэдгийг нь мэдсэн
Хавирган цаанаас нэг зүйл хатгуулдан өвдөж жигүүр минь хугарахад
Халуун цусаа асгаруулан байж өлмийд чинь унаад хайртай гэж хэлсэн

Даанч бидний хэн хэнд нь 
Дарвуулт хөлөг шиг бардам зан заяасан
Эрхэмсэг зан, үзэсгэлэн гоо чинь хүртэл
Эхлэлээс холдож чадаагүй төгсгөл байсныг ухаарсан...

Tsagaan uul naadmiin oroltsogchid
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.