СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2018-10-30

Хувьчлалаа хүлээсэн Төрийн банкны удирдах албан тушаалтнууд харилцагч, хадгаламж эзэмшигчдээсээ хулгай хийж байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

. УИХ-аас Төрийн банкийг хувьчлах жагсаалтад багтаахдаа дуудлага худалдааны доод үнийг 300 тэрбум төгрөгөөр тогтоосон байдаг. . Өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтээр Төрийн банк хоёр их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, Монгол Улсын банкны салбарын топ дөрвөн банкны нэг.

Анх 130.2 тэрбум төгрөгийн активтай байсан бол одоо хоёр их наядыг давсан активтай, 28.6 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан бол эдүгээ 170-аад тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, жилдээ арав илүү тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг банк. Хадгаламж банкийг Төрийн банктай нэгтгэсэн 2013 оны долоодугаар сараас хойш хувьчлалын асуудал сөхөгдсөн ч хойшлуулсаар өдий хүрсэн. “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолд орсон ч түүнээсээ өмнө тоногдож дуусах баримтыг та бүхэндээ толилуулъя. .

АТГ-ынхан Төрийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж буй Д.Ганбаатар, тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нарыг яллагдагчаар татаад байна. Тэднийг их хэмжээний мөнгө завшсан, хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж буй

Хувьчлалаа хүлээн дуншиж байх хооронд . Өдгөө энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бөгөөд байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийг 60 гаруй хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөнөөс завшсан, хээл хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн албан бус эх сурвалжууд хэлж буй.  

Төрийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн

аж. Тухайлбал, Тээврийн товчоо, “Хараа” зочид буудлын дэргэдэх салбаруудад нэгжлэг явуулсан. Төрийн банкныхнаас ямар хүмүүсийг эрүүгийн хэрэгт шалгаж буйг тодруулахад “2-3 жилийн өмнө захирлаар ажиллаж байсан хүмүүс хэрэгт холбогдсон. Одоогийн удирдлагын багт байгаа хүмүүстэй холбоогүй” хэмээн мэдээлж байсан. .

Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан . Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг  яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүгчийн захирамжаар тэднийг хорьсон юм. Тэднийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт эд хөрөнгө завшсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм билээ. Эдгээр хүмүүсийн үйлдлийг тодруулахын тулд хуучны Тээврийн товчоон дахь салбарт нэгжлэг хийсэн аж.

Төрийн банкны Тэргүүн дэд захирал Д.Ганбаатар

Харин . Тэднийг их хэмжээний мөнгө завшсан, хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж буй.

бөгөөд дээрх хоёр хүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. Тэдэнтэй хамт Төрийн банкны “Хараа” тооцооны төвийн захирлаар ажилладаг Б.Энхбаатарыг яллагдагчаар цагдан хориулах хүсэлт хүргүүлсэн ч шүүхээс түүнийг улсын хилээр гарахгүй байх, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.