Зам тээврийн ослоор 12 хүн гэмтэж, хоёр иргэн амь насаа алджээ

Амралтын өдрүүдэд нийт 661 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 524 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. 

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

-Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3

-Мөргөлдөх хэлбэрээр-4 тус тус бүртгэгдсэн  байна.

 Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  •  2020.10.03-ны 13:45 цагийн орчимд  Дундговь аймаг Хулд сум “Үл олдохын тал” гэх газар /сумын төвөөс урагш 38км/ асфальтан замд Ria Rhino маркийн автомашин онхолдож, жолооч 19 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон.
  • 2020.10.03-ны өдрийн 08:32 цагийн орчимд БЗД-ийн 17 дугаар хороо Шар хадны зам .... тоот хашааны үүдэнд Mazda Titan маркийн автомашины жолооч Б нь хашааныхаа хаалгыг хаах үед автомашин нь өнхөрч жолооч, 50 настай, эрэгтэй Б бетонон хашааны завсар хавчуулагдаж нас барсан.

 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж ажилласан  байна.

  •  ХУД-ийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, 14 дүгээр байрны хойд замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 28 настай, эмэгтэй М-г мөргөж ослын газрыг орхиж явсан хэргийг тус албаны эрүүгийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж Toyota sai маркийн автомашины жолооч О /Др 1,40% /нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болохыг олж тогтоосон.
  • ХУД-н 6 дугаар хороо Наадамчдын гудамж, “Яармаг” барилгын материалын дэлгүүрийн урд замд Nissan Sunny маркийн автомашины жолооч Ч /др:1,89%/ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 настай эрэгтэй М гэмтсэн.
  • БЗД-ийн 11 дүгээр хороо Хонхорын замд, Toyota prius маркийн автомашины жолооч Ц /др:0.28%/ нь Toyota prius маркийн Ц /др:0,34%/ жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 52 настай, эрэгтэй Ц гэмтсэн.

Мөн Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.