Д.Гэрэл, Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан уу
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан гэх гомдлын дагуу саяхан албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгсөн ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.
Зарим хэвлэлүүдэд мэдээлж байгаа шиг Д.Гэрэлд эрүүгийн хэрэг үүсгээгүй, харин хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгах шаардлагатай гэж АТГ үзсэн байна. АТГ-аас түүнд өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд түүнтэй хамт ТЕГ-ын найман ажилтан шалгагдаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
ТЕГ-ын даргаар хоёр удаа томилогдон ажиллаж байсан Д.Гэрэлийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "ТЕГ найман сэтгүүлчийг шалгаж байна" хэмээн 2019 онд мэдэгдэж байсан бол саяхан "Тагнуулын дарга Д.Гэрэлээс захиалга аван бусдыг гүтгэдэг сэтгүүлчид байна" хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлын төвд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.