СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2020-09-03

Д.Гонгор: Ю.Цэдэнбалын хар, цагааныг түүх шүүнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Социалист нийгмийн үед Сайд нарын зөвлөлийн референт, Улсын хангамжийн хорооны орлогч дарга, Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд шинжээч, ЗХУ дахь Монголын Элчин сайдын яамны зөвлөхөөр ажиллаж явсан Д.Гонгортой ярилцлаа. Тэрээр Ю.Цэдэнбалын намын хороон дарга байсан юм.

-Таныг УИХ-ын гишүүд болон эрх баригчдад хандан захидал бичсэнээ ном болгож хэвлүүлснийг дуулаад уулзахаар ирлээ. Захидлаар та ямар асуудал дэвшүүлэв? 

-Би улс оронд өрнөж байгаа үйл явдал, төр, засгийн шийдвэрүүдийн талаар байнга уншдаг. Өөрийн ажиллаж явсан нийгмийн амьдрал, бүтээн байгуулалтыг өнөө үетэй харьцуулж юуг яаж хийж, хэрхэн зохицуулбал дээр болохыг тунгааж, санаа оноо тэмдэглэж суудаг. Эх орноо, ирээдүй хойчоо гэсэн сэтгэлээр бичсэн, тэмдэглэснээ ном, боршур болгож тэтгэврийн хэдээсээ илүүчлэн хэвлүүлээд УИХ-ын гишүүд, төр, засгийн удирдлагуудад үнэгүй тараах гэж байна.

-2020 оны сонгуулийн үр дүн, УИХ-ын чадамжийг та хэрхэн дүгнэв?

-Сүүлийн 30 жилд засаг, төрийн эрх баригчдын үнэн төрхийг монголчууд харлаа. Нам,эсвэл, хөдөлгөөнийхөн байнга ярьж тэмцэж, өөрчилье, шинэчилье, солъё гээд байдаг нь тэдэнд өгч буй үнэлгээ нь юм. Өнгөрсөн 30 жилд сонгууль болгон урд хожид байгаагүй луйвар булхай хэрэглэж, биесээ элдвээр доромжилж, хахууль цутгаж, худал амлаж, үймээн самуун дэгдээж, аллага таллага хийж үзлээ. Энэ удаа корона вирусын үед харьцангуй тайван сонгууль боллоо. Шинэ хүмүүс олноор гарч ирсэн. Хоёр намд үүрлэж, хий хоосон ярьж мэдэмхийрэх, үймүүлэхээс өөр чадваргүй, мөн хулгайч нэлээд олон хүнийг шахаж гаргах шиг боллоо. Гэвч их савны ёроол хоосонгүй гэгчээр цөөнгүй хүн үлдсэнийг ард түмэн сайн мэдэж байгаа гэдгийг ойлгож, шуналаа хазаарлаж, шударга ажиллахыг сануулахад буруудахгүй байх аа.

Саяын сонгууль сонгогч түмэн алсын хараатай болж, ухаан сууж, төр, засгийн удирдагчид сонгогч түмнээ хүндэтгэж, эд мөнгөөр зулгуйдахгүй шударга зөв ажиллахыг сэрэмжлүүллээ. 15 нам, дөрвөн эвсэл, 160 гаруй бие даагч, нийт 600 гаруй хүн суудал горилж өрсөлдсөн, урьдынхаа олон нэр дэвшигчтэй нь онцлог байлаа. Нэр дэвшигчдийн дотор өндөр боловсролтой, ажил хөдөлмөрийн арвин туршлагатай, ариун цагаан зам мөртэй, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж, хүчин зүтгэх гэсэн чигч шударга хүн олон байсан. Сайны хажуугаар саар гэгчээр шоронд орохоос зугтсан гэмт хэрэгтнүүд, хулгай хийж баяжихыг хүсэгчид, эрх мэдэлд хүрч эд хөрөнгө идэж, дураар дургихыг хүсэгчид, тэр байтугай шоронд сууж хэргээ таслуулахыг хүлээн суугчид ч нэрээ дэвшүүлж өрсөлдөв.

-Хүний эрхийг дээдэлсэн сонгууль болсон гэж зарим хүн дүгнэсэн байсан?

 - юм. Үүнд СЕХ анхаармаар. Өмнөх . Энэ удаагийн нэр дэвшигчдээс 27 хүн гэмт хэрэгт холбогдон хуулийн байгууллагаар шалгагдаж, зургаан горилогч сонгуулийн сурталчилгаа хийж явахдаа шүүхийн шийдвэрээр тусгаарлагдсан. Энэ нь шүүхээр шийтгэгдээгүй бол гэмт хэрэгтэн гэж үзэхгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг ашиглаж байгаа нь ёс зүйг уландаа гишгэсэн хуулийн цоорхойг харуулсан үйлдэл.

Түүнчлэн шинэ гишүүд тангараг өргөхөд зарим нь тангаргийг үл тоомсорлон дээгүүр харж “тангараглая” гэхийн оронд “илэрхийлье” гэсэн бол нэр бүхий гишүүд тойргийн сонгогчдодоо хандан “намайг сонгосонд баярлалаа” гэж байсан. Ингэж эхний алхмаасаа хууль, дүрмийг гажуудуулж байгаа хүн бүрэн эрхээ эдлэхээр яадаг бол. Зарим гишүүн маргааш нь болсон чуулганы хуралдаа 15 минут хоцорч заларсан. Гишүүн бологсод юу юугүй халдашгүй дархан эрх гэдгийг урьтал болгож дураар аашилж болохгүй. УИХ-ын гишүүний тангаргийг алтан үсгээр бичиж чуулганы танхимд нь байршуулбал зохистой санагдана. Мартамхай, үүрэг хариуцлагаа биелүүлэхэд хойрго, харин эрхээ эдлэхдээ хэтрүүлдэг хүмүүст байнга сануулж байг. Гишүүд сахилга баттай байх ёстой. Сүүлийн үед энэ үг монгол хэлний үгийн сангаас бараг хасагдахад хүрч байна. УИХ-ын гишүүн бол дарга биш, захиран тушаах эрхгүй. Төсвийн хөрөнгийг зарцуулах үүрэг байхгүй, бусдын хэрэгт оролцох ёсгүй.

-Үндсэн хуулийн 6.2 заалтын талаар маргаан өрнөж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Байгалийн баялгаа “төрийн нийтийн” гэж хуульчилсан. Түүнийг нь нэг овжин этгээд ашиглачихад бид хэлэх үггүй болно. Тэр цагт Г.Занданшатарын толгойгоор бид яах ч билээ.

- Одоо асуултаа жаахан өөрчлөөд таны хашиж явсан ажил албаны талаар тодруулъя. Та Сайд нарын зөвлөлийн референт, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх намын үүрийн дарга байсан юм байна. Тэгэхээр та чинь маршал Ю.Цэдэнбалын дарга нь байсан гэсэн үг үү?

-/инээв/. Би 1962 онд Сайд нарын зөвлөлд референтээр ажиллаж байлаа. Тэр үед цэргийн албыг шинээр эмхлэн зохион байгуулж байсан шиг байгаа юм. Нэг өдөр нармийн улс төрийн газрын дарга байсан Равдан генерал орж ирээд “Чамайг Эвлэлийн XII их хуралд армийн байгууллагаас сонгосон. Чи армийн эвлэлийн байгууллагыг удирдна” гэсэн. Ю.Цэдэнбал дарга тэр армийн Эвлэлийн бага хурлаас Их хурлын төлөөлөгчид сонгогдсон. Ингэж би Ю.Цэдэнбал даргатай хамт тэр их хуралд оролцож байлаа. . Намын үүрийн хуралд ирж амжихгүй бол утсаар “Би маргааш ийм ажилтай байна. Надад нэг чөлөө өгөхгүй юу” гээд ярина.

-Та Ю.Цэдэнбал даргатай байнга уулздаг байсан уу?

-Бал даргын хоёр бие хамгаалагчаас гадна Нанзад нарын гурван хүнтэй би холбоотой байдаг байсан. . Би ч өөр хүн олж өгнө. Бас Гадаад яамны дипломат корпусынхантай маргалддаг байлаа.

-Ажил, албанаасаа бууж ЗХУ-д гэрийн хорионд байхад нь эргэж тойрч байв уу?

-Би жилдээ 2-3 удаа Бал даргатай уулздаг байсан. Хааяа өөрөө ЭСЯ-нд хүрээд ирнэ. Тэгэхэд Элчин сайд Гүрбадам маань зугтаачихна “Цаана чинь дарга ирж байна. Намайг байхгүй гээрэй. Чи уулз” гээд ум хумгүй зугтана. . “Гүрбадам дарга гадуур ажилтай явсан. Танд паспорт чинь байхгүй юм уу” гэхээр “Байхгүй ээ. Хэдийнэ аваад явчихсан. Хэнд байгаа юм бол. Надад нэг олоод өгөх арга байна уу” гэдэгсэн. Ингэж ирэхдээ Бал дарга ЭСЯ дээр Нанзад гуайтай хамт орж ирээд аяга цай уучихаад явдаг байлаа.

- Өөрийг нь огцруулсныг, өмч, цолыг хурааж, намаас хөөснийг нь хэзээ мэдсэн бол?

-Рагчаа дарга, Моломжамц дарга хоёрыг очоод явахад л мэдсэн байх. . Өмч, цолыг хурааж, намаас хөөсөн тухайд бол намайг Монголд ирснээс хойш засаг, төр хувирч П.Очирбат Ерөнхийлөгч болсноос хойш мэдсэн. Бал дарга авдаг цалингийнхаа хэмжээг мэдэхгүй. Цалинг нь санхүүгийн дарга Гунгаа гуай өгнө. Нарийн бичгийн дарга нь татварыг төлүүлчихээд Филатовад өгөөд явуулчихна. Өөр орлогын эх үүсвэр байгаагүй.

Даргыг гэрийн хорионд оруулж, цол, өмчийг нь хурааж авахад Дотоод явдлын яамныхан орон байрыг нь хариуцаж байсан. Тэр байр нь асар том номын сантай. Би өмнө тэднийд очиж байсан болохоор сайн мэднэ. Гадаадын улс орнуудын өгсөн бэлэг дурсгал нэг өрөөнд өлгөөстэй байдаг байлаа. “Эдгээр бэлэг дурсгалын зүйл бол миний өмч биш, төрийнх” гээд хадгалдаг байсан. Тэгээд хойно очоод доо.

-Саяхан УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга С.Одонтуяа төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Цэдэнбал-Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, өргөдөл хүсэлт гаргасныг та дуулсан уу?

-Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээс мэдээлэл авсан. Тэр санаачлагыг би дэмжиж байгаа. Монголын ард түмэн ч бас дэмжих байх. “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчээр төр, улсаа жолоодож, ард түмнээ өөд татаж, улс орноо хөгжүүлсэн хүнээ гутааж, доромжилно гэдэг муу үйл хэрэг. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай байж болохгүй. Ардчиллыг хийсэн хүмүүс тухайн үед сэтгэлийн хөөрлөөр Ю.Цэдэнбал даргын гавьяа шагналыг хурааж, устгасан нь түүхэнд хийсэн хар үйлдэл. Тэр хүмүүс өнөөдөр буруугаа хүлээж, хийсэн үйлдлээ цайруулахад гар бие оролцож, үгээ хэлэх байх.

-Гэхдээ Монголын хэлмэгдэгсдийн холбоо, хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүд “Хэлмэгдүүлэгчийг цагаатгахыг эсэргүүцэж байна” гэж мэдэгдээд байна. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Маршал Ю.Цэдэнбалын хийсэн нүгэл нь байгуулсан гавьяанаасаа бага болов уу. Хар, цагааныг түүх дэнсэлдэг шүү дээ.

Ч.ҮЛ-ОЛДОХ

2020.9.3 ПҮРЭВ № 170 (6395)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.42

Энэ, нөхөр, нүгэл, гээд, юу, яриад, байгаа, юю, вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.