ГИХГ-ын Э.Энхзориг Австрали улсын иргэнийг ч айлган сүрдүүлж байжээ

Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/-ын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Энхзориг, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх нар хүний эрх зөрчиж, хуулийн заалтыг хэтрүүлснээс гадаадын иргэн амь насаа алдсан байж болзошгүй гэх гомдлыг манай хууль хяналтын байгууллага шалгаж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн

Хяналт шалгалтын улсын байцаагч Э.Энхзориг харилцааны соёлгүй, п... гэж хараан, доромжилж, ОХУ-ын иргэнийг "Ганц худаг"-т хорихоор авч явсан гэж ар гэрийнхэн нь мэдүүлээд байгаа. Гэтэл Э.Энхзориг, Н.Баянмөнх нартай холбоотой бас нэгэн гомдол гарч байсныг цахим архив санууллаа. 

Австрали улсын иргэн Люсинда Эми Скот гэх бүсгүй нэгэн монгол залуу /малчин/-тай гэр бүл болсон ч ГИХГ-ын шахалт, тэр дундаа хяналт шалгалтын улсын байцаагч Э.Энхзоригийн "хүсэл зоригоор" нутаг буцахаар болсон талаараа гомдол мэдүүлсэн нь одоогоос нэг жилийн өмнө олны анхааралд өртөж байжээ. 

qnAUEaNyczY02nnLDnYO1

Люсинда Эми Скот нээлттэй захиандаа бичихдээ: 

-9 сарын 2-нд ГИХГ-аас Энхсайханы Энхзориг гэх албаны хүн утсаар холбогдож Сүхбаатар дүүрэгт бидний түрээсэлж байгаа байрыг үзнэ гэсэн. Бид түрээсийн гэрээ дуусгавар болсон тул энэ байрнаас нэг хоногийн дараа нүүж, өөр байранд орох гэж байгаа, бид эд зүйлсээ ихэнхийг нь хөдөөд байгаа гэртээ аваачсан тухай хэлсэн. Дээрх албаны хүн ирж байр үзээд 5мин үгүйтэй болохдоо "Яаж та нар хоорондоо харилцаж ярилцдаг юм? Нөхрийн чинь хувцас хаана байна? Өөрийн чинь хувцас хаана байна?" гэсэн ердөө гурван зүйл л асуусан. Манай нөхөр голдуу хөдөө байдаг, бид юмнуудаа хөдөөний гэртээ аваачсан байгааг хэд хэд удаа хэлсээр байхад ингэж асууж байгаад би бас гайхсан... 

...14 цагт ГИХГ-т очсон. Очиход Э.Энхзориг миний паспортыг асуухад би "Сургууль зөвшөөрөл авах гээд холбогдох газарт өгсөн" тухай хэлэхэд "Паспортгүй ГИХГ-т ирлээ, Монголоос одоохон гаргана” гэж айлган сүрдүүлсэн. Би учрыг олох гэж нэлээд хичээсэн. Ахлах ажилтан Баянмөнх /одоо газрын дарга болж, ОХУ-ын иргэний үхлийн хэрэгт Э.Энхзоригтой цуг шалгагдаж байгаа.Сур/-ийн өрөөнд ороход би маш их цочирдож биеэ барьж чадалгүй уйлж байсан. Намайг өрөөнөөс гар гэсэн ч би маш их цочирдолд орсон байсан учир хөдөлж чадахгүй байсан... гэхчлэн бичээд нөхрийн хамтаар Монголоос явахаар болсноо учирлаж байжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.