Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагт 186 мянган хүн шинээр халдвар авч, дөрвөн мянга гаруй хүн энджээ

Дэлхий дахинаа 14,455,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 608,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. Улмаар 8.6 сая хүн эдгэрч, 5.2 сая хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 186,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн энджээ.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС

Өчигдөр АНУ-д 67,500 гаруй шинэ тохиолдол, 877 нас баралт нэмж бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 3,7 сая гаруй болж, 131 мянга гаруй хүн эндсэн байна.

Тус улсын өмнөд болон баруун хэсгийн мужуудад өдөрт шинээр бүртгэгдэж буй халдварын тоо буурахгүй байна. Одоогоор Техас, Аризона зэрэг нийт 14 муж улсад эмнэлэг хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо буурахгүйн улмаас эмнэлгийн хүчил чадал нь хүрэлцэхгүй байгаа талаар мэдээллээ.responsive big webp vO0Qz qOz0IxwqRvw9SNmyckuhQclllCqYTwlCNs7IQ1

БРАЗИЛ УЛС

Бразил улсад өчигдөр 23,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, шинэ халдвар харьцангуй буурч эхэлж байгаа бол, 716 хүн нас барлаа. Ингэснээр Бразил улсын хэмжээнд бүртгэгдсэн халдвар өссөн дүнгээр 2,098,000 гаруй болж, тэдгээрээс 1,371,000 гаруй нь бүрэн эдгэрсэн байна. Одоогоор тус улсын хэмжээнд нийт 647,000 хүн идэвхтэй халдвартай байна гэж Эрүүл мэндийн яамнаас нь мэдээллээ.original

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛС

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 38,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1,077,000-д хүрсэн байна.p088nwd9

ЯПОН УЛС

Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 509 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 294 нь Канто бүсэд буюу Токио, Чиба, Тоётома зэрэг хотод бүртгэгдсэн байна.

АВСТРАЛИ УЛС

Австралийн холбооны улс өчигдөр 63,000 гаруй сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийж, 200 гаруй тохиолдлыг илрүүлэн бүртгэжээ.

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС

Солонгос улсад өчигдөр 26 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн энджээ.large 8nNC6yudjP7mDzEE9gaKJqW5tZi 2GsEvwxrrBPxdCM

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС

БНХАУ-ын эх газар өчигдөр шинээр халдвар авсан хүн байхгүй. Харин тус улсын Шинжаан Уйгурын Өөртөө Засах бүс нутагт шинэ тохиолдлууд олноор нэмэгдсэн байна.

ХОНКОНГ

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонг Конгт 108 тохиолдол бүртгэгджээ. 

Хонг Конгийн хэмжээнд зөвхөн яаралтай тусламж болон нэн шаардлагатай ажил үйлчилгээнээс бусад төрийн үйлчилгээг үзүүлэхгүй болж байгаа юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.