ВИДЕО: Дэлхийн хоёр дахь урт хөлтэй эмэгтэйгээр монгол бүсгүйг нэрлэжээ

АНУ-д амьдардаг Будын Рэнцэнхорлоо гэгч Монгол бүсгүйг дэлхий дээрх хоёр дахь урт хөлтэй эмэгтэйгээр судлаачид нэрлэжээ. Энэ жил 29 настай монгол бүсгүй 2 метр 5 см өндөр бөгөөд ээж, аавынхаа генийг өвлөн өндөр болсон тухай ярьсан байна.

Бүсгүй дэлгүүрээр яваад өөртөө таарсан өмд, банзал, бошинз худалдаж авах нь тун ховор ажээ. Учир нь түүний биеийн тэн хагасаас илүү нь буюу 134 см урт хөлөнд таарах хувцас бараг таардаггүй байна. Уг урт хөлөөрөө Рэнцэнхорлоо дэлхий дээрх хамгийн урт хөлтэй бүсгүйчүүдийн хоёрдугаарт бүртгэгджээ.

. Тэр одоо өндрөөсөө ичихээ больж, гоо үзэсгэлэнгээрээ бахархах болжээ.

“Би жаахан байхдаа бусад хүүхдүүдээс өндөр гэдгээсээ  ичдэг, таагүй санагддаг байлаа. Харин одоо би бусдаас онцгой байгаагаа мэдэрч сайхан санагддаг. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд өндөр бие, урт хөлөндөө дуртай болсон” хэмээн Mirror сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Рэнцэнхорлоо хэлсэн байна.

Мөн үргэлжлүүлэн “олон хүн надаас чи загвар өмсөгч үү гэж асуудаг. Надаас тэгж асуухад нь би их баярладаг. Би гэрээгээр загвар өмсдөг бөгөөд нэг брэндтэй хамтран ажиллаж эхэлсэн. Өндөр байх бол бусдаас ялгарах өвөрмөц гоо үзэсгэлэн юм. Би өсгийтэй гутланд үнэхээр дуртай. Намайг илүү үзэсгэлэнтэй болгож өгдөг” гэжээ.

ED8dCxAUUAEpDyg

Түүнд тулгардаг бэрхшээл нь өмсөх хувцас нийтлэг олддоггүйгээс гадна заримдаа багтаамж багатай өрөө, намхан хаалга тааралдах нь элбэг ажээ. Намхан хаалгануудад байнга толгойгоо цохихоос гадна эмэгтэй 13 размерын гутлыг Монгол, Солонгос зэрэг Азийн улс орнуудаас лав олж чадахгүй гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Одоогоор Геннисийн амжилтад хамгийн урт хөлтэй бүсгүйгээр ОХУ-ын иргэн Екатерина Лисина гэх бүсгүй бүртгэгдсэн байдаг ажээ.

Эх сурвалж: Times Now News

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.