Фото сурвалжилга: УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын шүүх хурлын эргэн тойронд
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон УИХ-ын тухай хуулийг зөрчин цагдан хорьж, улмаар ял шийтгэл өгөхөөр улайрч байгааг эсэргүүцсэн сэлэнгэчүүд өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн гадна жагслаа. Тэд урьд шөнийн галт тэргээр ирцгээсэн бөгөөд галт тэрэгний буудлаас шууд ирсэн гэж өгүүлж байлаа.
Жагсагчид төрд төлөөлүүлэн илгээсэн УИХ-ын гишүүнийг нь хэлмэгдүүлэн, цагдан хорьж, улмаар өнөөдөр өмгөөлөгчийн хүсэлтийг үл хайхран шүүх хурлыг явуулахаар шийдвэрлэсэнийг эрс эсэргүүцлээ. Тэд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг суллах хүртэл тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглана гэдгээ илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.