Ардчилсан намын шинэчлэгдэх боломж

Ардчилсан нам Баабарын хэлдгээр ёроолдоо хүртэл уналаа. Цөөнх болох нь болно, гэхдээ 20 суудал авна гэж тооцож байсан нам чүү ай 11 суудал авлаа.

Гишүүдийн итгэл, сэтгэл найман жилээр дундарлаа. Өнөөдрөөс тус нам дээр шинэчлэх яриа хүчтэй яригдаж, намын шинэ удирдлагууд гарч ирэх нь тодорхой боллоо. Гэхдээ шинэчлэх нэрээр хуучцуул удирдлагыг гартаа авах уу гэдэг нь бас сонин.

Тус намын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Орхон аймагт бие даан нэр дэвшээд цоролзоод гараад ирлээ. Тэрээр намын дарга С.Эрдэнэтэйгээ олон жил үзэлцэж, АН-ыг шинэчлэх ёстой, үүний тулд С.Эрдэнэ зайлах ёстой гэж хатуухан мэдэгдэж байсан. Сонгуулийн өмнө хэдийгээр түүнийг урьж, СХД-ийн баруун хэсгийг санал болгосон боловч, “ганцаараа биш багаараа очно” гэж зөрүүдлэхэд нь нөгөө хэд нь гэдийгээд, бие даахаас өөр сонголтгүй болгосон байдаг. Хэрэв АН-даа эргэж очсон бол гараа ч уу, үгүй ч уу. Ер нь гарахгүй байсан шиг байна.

Тэгэхээр . Тэрээр ганцаарчилсан тоглолттой Р.Амаржаргалаас өөр удирдагч гэдгээ хангалттай нотолсон лидер шүү дээ.

. Хэрхэн хүлээж авахыг гишүүд нь мэдэх хэрэг.

. АЭХ-ны ерөнхийлөгч, дүүргийн Засаг дарга гээд тэрээр улс төрд багагүй туршлага хуримтлууллаа.

. Тэгэхээр С.Эрдэнээсээ салах, бие даасан бодлоготой улс төрч гэдгээ харуулбал түүнд АН-ын анхны эмэгтэй дарга гэсэн түүхэн роль ногдож мэдэх юм.

. УИХ-д хоёронтоо сонгогдож, Боловсролын сайд хийж байсан түүнд жирийн иргэд ам сайтай байдаг нь нууц биш. Намын удирдлагууд мандатыг нь зарснаас тэрээр нэр дэвшиж чадаагүй гэдэг яриа амь бөхтэй оршсоор байгаа.

Ийнхүү Ардчилсан нам шинэчлэлийн гараан дээр дахин ирлээ. Шинэчлэгдсэн шиг шинэчлэгдэх, хуучцуулаасаа салж, шинэ хүмүүсийг гаргаж ирсэн цагт ард түмэн дахин итгэл хүлээлгэх нь гарцаагүй.

Ялагдал гэдэг нуралт биш. Хожигдол гэдэг ялагдал биш. Ардчилсан нам шинэчлэгдэх нь монголын улс төрийн хөгжилд тустай хэрэг шүү дээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.