ОХУ-аас Монгол улсын 171 иргэн эх орондоо ирлээ

ОХУ-ын Наушки өртөөнөөс Монгол Улсын Алтанбулаг боомтоор, мөн Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ОХУ-д байгаа иргэдээ татан авах ажиллагаа шат дараалан хэрэгжиж байна. 

Иргэдийг эрүүл мэндийн шаардлага хангасан аюулгүй орчинд авчрах зорилгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабаас энэхүү ажиллагааг эрүүл мэнд, гадаад харилцаа, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, төмөр зам зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм. 

Тэдний удаах ээлж болох Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор Монгол улсын 171 иргэн эх орондоо ирлээ. Иргэдийг  ХӨСҮТ,  “Альфа”, “Дрийм”, “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм. 

Дараагийн удаад ОХУ-ын Наушки өртөөнөөс Монгол Улсын Алтанбулаг боомтоор иргэдээ татах авна. Иргэдэд тавигдах шаардлагын талаар бид өмнө нь та бүхэнд мэдээлсэн билээ. 

100789658 2399139880378940 7826930976100974592 n

  • 101093540 2399139900378938 7307778178586509312 n98209015 2399144487045146 5136547828205617152 n
  • 99013993 2399139950378933 6989656737020116992 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.