Тасганы овооны зам дээр 100 гаруй замчид 24 цагаар ажиллаж байна

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ.

Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажлын суурь асфальт, бетон хучилтын ажил хийгдэж байна. Замын ажилд хоёр техник асфальт, бетон дэвсэгч, хоёр хийн дугуйт, хоёр булт индүү, хоёр ачаа болон нэг усны машин ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахын тулд 100 гаруй замчид 24 цагаар замын ажилд ажиллаж байгаа гэнэ.

Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх чиглэлийн хойд хэсгийн зам засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 13-нд дуусах бөгөөд үргэлжлүүлэн урд замын ажил эхлэх юм байна. 

96800609 936216410228380 8189843188488339456 n 20200508050136

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.