ОХУ-д Ялалтын баярыг өнөөдөр хэрхэн тэмдэглэх вэ

Агуу эх орны дайны ялалтын 75 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

Эл өдөр Германы фашизм болон түүний дагуулуудыг ялахад хувь нэмрээ оруулсан дайчин цэргүүд, тэдний арыг дааж байсан ажилчин хөдөлмөрч хүн бүхний гэгээн дурсгалыг мөнхжүүлэн дурсан өнгөрүүлдэг. 

Энэхүү баярыг ОХУ-д төдийгүй дэлхийн олон оронд тэмдэглэн өнгөрүүлдгийн нэг нь Монгол улс юм. Тухайлбал хамгийн сүүлд буюу 2019 оны 5 сарын 9-нд Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод "Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэлийн явган жагсаалыг зохион байгуулж байсан билээ. 59773002 2329843743743764 8295554479810412544 o

59858517 2329846660410139 6923193445259411456 o

59944316 2329844683743670 3261767235970007040 o

Энэ жил коронавирусийн халдвар дэлхий даяар тархсантай холбогдуулан, жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Улаан талбай дахь Ялалтын парад зохион байгуулагдахгүй. 

Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөнхийн галын хажуу дахь нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөхөөс гадна ард иргэддээ хандаж үг хэлнэ. 

Дайнд оролцсон өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор тэдний зургийг барин хамтдаа алхдаг “Үхэшгүй мөнхийн хороо” хүндэтгэлийн жагсаал энэ жил ОХУ-д цахимаар болно. Уг арга хэмжээг Оросын 200 гаруй электрон самбарын дэлгэцээр болон албан ёсны портал сайтаар шууд дамжуулна.

Ардын жүжигчин Василий Лановойн санаачилгаар өнөөдөр ОХУ-ын бүх иргэн 19:00 цагт /Москвагийн цагаар/  тагтан дээрээсээ “День Победы” буюу “Ялалтын өдөр” дууг хамтдаа дуулна. 

ОХУ-ын иргэд дайнд оролцсон өвөө, эмээ, ахмад дайчдаа дурсан, цонхнуудаа чимэглэн зурсаар байгаа. Дайчдын зургийг зурж, цонхон дээрээ наан, Гэгээн Жоржийн туузаар чимэглэн, баярын халуун дулаан үгсийг бичсэнийг Оросын өнцөг булан бүрээс харах боломжтой.

xXDVFjf4WPXCW3lhYcHQ

regnum picture 1588408807319244 normal

Ингээд уншигч, үзэгч та бүхэндээ Ялалтын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.