“Сайн” ломбард хүний үнэт эдлэлийг алдчихаад хүүгийн сунгалт хийж, дахин хохироожээ

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Цахлайн тойргийн "Сайн” ломбарданд 14 цагийн үед үл таних масктай хоёр этгээд дайрч орон, айлган сүрдүүлж эд зүйл дээрэмдсэн хэрэг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гарсан

Баг өмссөн хоёр эрэгтэй, ломбардын ажилтныг айлган сүрдүүлж зэвсгийн чанартай зүйл ашиглан . Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газар, тус газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллан 96 цагийн дотор хэрэгтнүүдийг илрүүлэн, дээрмдсэн эд зүйл болон бэлэн мөнгийг эд мөрийн баримтаар хураан авч, буцаан хүлээлгэж өгсөн гэдэг.

Гэвч, дээрэмд алдагдсан эд зүйлс 100 хувь бүрэн ирээгүй бололтой.

. Тэр ч бүү хэл “Сайн” ломбарднаас дөрөвдүгээр сарын 21-нд ээжийг нь дуудан, нэг сарын хугацаатайгаар хүүгийн сунгалт хийж, мөнгө аван, хохирсон дээр нь дахин хохироосон зохисгүй үйлдэл гарсан талаар мэдүүллээ.

Энэ талаар иргэн Э:

-Ломбардны тухай хуулиар . Минийх БНСУ-д үйлдвэрлэсэн алтан эдлэл байсан.

. Үнэт эдлэл нь хулгайд алдагдчихаад байхад шүү. Энэ байдлыг нь хэлэхэд ломбардны ажилтан “Би шоконд орсон байсан юм” гэж мэдүүлж байх юм хэмээн ярилаа.

Энэ бүхэн нь “Сайн” ломбардын санхүү, тооцооллын систем төгс биш, ажилтнууд хоорондын уялдаа холбоо байхгүй, бүртгэл сул, хариуцлага тооцох механизм сул байгааг илтгэн харуулж байна хэмээн иргэн Э үзэж байна.

Иймд ломбардаас болж хохирсон иргэд нэгтдэн, дээрмийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа "Сайн" ломбард мэтийн дээрмийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг газрыг хуульчилъя хэмээн уриалж байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.